оньсого

бичсэн: jaagii, 2016-11-28, 20:41
 Оньсого
Жил улирлын тухай оньсого:  cc566cea9fb9cc42big
1. 
Аав нь амгалан тайван
    Ээж нь цэнгэл сайхан
    Хүүхэн нь гунхал сайхан
    Хүү нь ширүүн хар  /жилийн дөрвөн улирал/
2. 
Өег цатгалан аав
    Хатуу хахир ээж  /зун, хавар/
3. Агар зандан мод
    Арван хоёр мөчиртэй
    Мөчир бүр нь гучин навчтай
    Навчны дээд тал нь шар
    Доод тал нь хар  /жил,сар, өдөр, шөнө/
Байгаль үзэгдлийн тухай оньсого: 1479300096
1. 
Хөлгүй байж явдаг
    Нүдгүй байж уйлдаг  /үүл/
2. Цэнхэр цэнхэр пансан хөшиг
    Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг
    Хангай дэлхийг чимдэг хөшиг
    Халуун наранд сөхөгддөг хөшиг  /манан/
3. Ширээт ламын дамар
    Шилэн сүмдээ ...

ТААВАР

бичсэн: jaagii, 2016-11-28, 20:39
Таавар
1.  Бvх насаараа бэлтгэсэн шилдэг тагнуулчаа амеркчууд оросруу илгээжээ. Гэтэл өнөөх нь онгоцноос буунгуутаа л баригдчихжээ. Яагаад? (хар арьстан байсан учраас) Март, Ёолк гэж юж вэ? (эмэгтэйчvvдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр)
2. 
Ээж охин хоёр юугаараа адилхан бэ? (хvйсээрээ)
3. 
 “Мод”-ны голд юу байдаг вэ? (о vсэг)
4. 
Дусал дусал бороотой vдшээр дурласан охиндоо дуу аялан очсон Дондог ямар цэцэг аваачиж өгсөн бэ? (нойтон цэцэг)

5. Нар, сар, од гурвын дунд юу байдаг вэ? (таслал)
6. Бvх насаараа бэлтгэсэн шилдэг тагнуулчаа амеркчууд оросруу илгээжээ. Гэтэл өнөөх нь онгоцноос б...