2016-11-28
танин мэдэхүй
 Эелдэг эмэгтэйчүүд цалин бага авдаг
Израиль болон Нидерландын эрдэмтэд эелдэг ааштай, хүн амьтантай сөргөөцөлддөггүй эмэгтэйчүүд дайчин, эрс шулуун зантай хүүхнүүдээс бага цалин авдаг болохыг тогтоожээ. Ийм дүгнэлтэд хүрэхийн тулд мэргэжилтнүүд Голландын нэгэн компанид ажилладаг 1500 хүнээс асуулга авсан аж. Тэгтэл эелдэг даруу эмэгтэйчүүд өөрсдийгөө хэтэрхий өндөр цалин авдаг гэдэгт итгэлтэй байсан гэнэ. 

Харин “даруухан” болон хэл амтай хүүхнүүдийн түвшинг тусгайлан боловсруулсан асуумжаар тогтоож чаджээ. Хайфагийн их сургуулийн эрдэмтэн доктор Майкл Байроны үзэж байгаагаар ийм бүсгүйчүүд ажилдаа дэндүү үнэнчээр ханддаг аж. Мөн иймэрхүү хандлага эрчүүдэд ч байдаг гэнэ. Уйгагүй, дэндүү хичээл зүтгэлтэй эрчүүд л бусдаасаа өндөр цалин авдаг байна. Гэхдээ л хүүхнүүд ямар ч тохиолдолд эрчүүдээс бага цалин авдаг юм. - See more at: http://www.wikimon.mn/content/71995.shtml#sthash.R4mx0WnZ.dpuf
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax