зөвлөгөө

бичсэн: jaagii, 2016-11-28, 21:21
 Өдөр тутмын амьдралд хэрэгтэй чухал 10 зөвлөгөө

Та бүхний амьдрал ахуйд үнэлж баршгүй тус хүргэх энгийн атлаа ашигтай зөвлөгөөг хүргэж байна.

1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн бялууг ийм хутгаар зүсвэл зүгээр. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан хадгалах боломжтой.

2. Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.

3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их ...

төрөл:зөвлөгөө
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

зөв зохистой хооллолт

бичсэн: jaagii, 2016-11-28, 20:37
 Зөв зохистой хооллох 7 зөвлөгөө
7ke5k9rv(1)

Таны шинэ онд хийх зүйлсийн жагсаалтад “зөв зохистой хооллох” орсон л байх тийм үү? Бидний ихэнх нь 1-р сард энэ амлалтыг өөртөө өгдөг боловч 3-р сар гэхэд хуучин идэх зуршилууд маань аль хэдийн хүрч ирээд тухалчихсан байдаг.  Амжилттай хэрэгжүүлж чадаагүйн шалтгаан нь магадгүй та нэг дор хэт олон зүйлийг хийх гэж хичээсэн байх эсвэл та “зөв зохистой хооллох” гэдэг яг юу болох тухай нэг их бодож үзээгүй байх. Зөв зохистой хооллоно гэдэгт хоолоо зөв сонгохоос хамаагүй их зүйл багтана. Энэ нь мөн тохирсон хоолыг тохирсон цагт иднэ гэсэн үг юм. Энд зөв зохистой хоо...
төрөл:зөвлөгөө
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

эмийг яаж уух вэ

бичсэн: jaagii, 2016-11-28, 20:36
эмийг яаж уух вэ?
  medicine

Манайхан эм бэлдмэлийг нунтаглаад, капсултай бол залгиад араас нь бага зэргийн шингэн зүйл уугаад боллоо гэж боддог. 
Гэтэл эм ууна гэдэг угтаа тун нарийн зүйл аж. Хэрэв та эм уухдаа хэнэггүй зан гаргавал эдгэх биш харин ч өвдөх, өвчлөх эрсдэлтэй юм. Тиймээс танд эмийг эмчийн заавраар, яаж уух тухай дараах зөвлөгөөг хүргэж байна.
Эм уухдаа та юуны өмнө заавартай нь танилцаарай. Мөн эмчийн зааврыг заавал дагаарай. Таны уух гэж буй эм хоол идэхийн өмнө, хойно ууснаараа таны биед ямар нөлөө үзүүлэх эсэх нь хамаарна. 
Тухайлбал, "хоолны үеэр ууна" гэж заасан байвал уг эмийг дангаар...
төрөл:зөвлөгөө
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих